Hey, гуния, иди иди, come on...
Яасан бэ гэхээр би саяхан 10 жилийн дараа Бөөжин гэдэг орон руу хөлгийн жолоо залахгүй юу. Тэгээд л хөлийнхөө улыг эргэтэл , нохой 7 харагдтал дэлгүүр гэссиймаа. Мэдээж хэрэг фирмийн гэсэн нэртэй түрээс өндөртэй том газрууд нь цэвэрхэн сайхан байх боловч, МОнголчууд бид Бөөжинд залрах тоолондоо үүдийг нь сахиж ордог газар бол зах. Үгүй ээ, тэгээд хүнээс дутах биш гээд л би нь бас таваргаад л очлоо л доо. Үнэнийг хэлэхэд аймшигтай санагдсан шүү. дахиж л оркум шүү гээд л байдаг маани мэгзэмээ уншаад л , уурласандаа үстэй толгойноос уур савсах нь холгүй юм гүйх шахаад гарч ирсийн. Гэхдээ яаж хоосон байхав ганц хоёр гайгүй гэсэн гулхи бараа авсан л даа^^. Тэр асар том /үнэндээ асар том биш ч , орсон хүн төөрч толгой нь эргэхээр хүн багширсан газар/ захад ийм conversation хийж байгаад ирсийн. -Hey, you pretty lady, ирээ ирээ, доошоо доошо,come on,,, - /Би гайхна. Мэдэхгүй хэл гэж үгүй дамшгууд юм аа. худалдаа наймааны ид хавыг ч үзүүлж байна даа. хагас бахархсан шинжтэй бодол/ Ганц цамц олж хараад - How much is that? - Oh, you are very beautiful girl, you're tall and skinny... bla bla bla - ??? HOW MUCH IS THIS??? - oH, your mom is bery bery young... bla bla bla - ??? hey , JUST TELL me the price !!!!! -Ohhhh, you angry girl. ok ok, this bery good ,quality maximum, and CHANEL / ёстой гуцваа/ so 850uyan - WHAT??????? are you kidding ? -okey okey , you are bery beauauauatiful so 720. -OH NO NO NO, IT IZZ TOO EXPENSIVE. -OKEY OKEY, GIVE ME YOUR PRICE? -50 -nooo, you are bad girl .give other price,higher? -51 -oh you are killin' me. nooo, ok,250 - OK, I do not need it /тэгээд хамаг юмаа хамж аваал дээшээ хараал алхана/ - Hey gunya, wait, wait. chakanmaniya /арай л УБАА гэхгүй/ ok 100 - / Би мангар холоос/ NO, FIFTY нөгөө их хэлний эрдэмтэн маань араас ирээд зулгаана. - OK OK, 55 - NO, 50 -OK OK 50 . GIVE MONEY AND GO,,,!!! /хайлан байсан худалдагч маань ялагдсандаа уур нь хүрч юмаа шидлээд мөнгөө аваад явна/ Хэрэв магадгүй үнэн дээрээ үзэлцэж байгаад авахгүй яваад өгвөл YOU old crazzzy woman stupid you ... bla bla bla... Ингээд 850 ыг 50 болтол нь буулгасан би ялсан уу, бараагаа зарсан худалдагч маань ялсан уу мэдэхгүй. гэхдээ аль алинд нь бага бага ашиг байх нь мэдээж. настай гадаад эр, бөөнөөрөө яваа европ эмээ нар, аав ээжтэйгээ яваа хүүхдүүд бол тэдний олз л гэсэн үг. Хүний л амьдралын нэг хэсэг дүр зураг. тэд одоо ч завгүй байгаа ^^
БИ ӨӨР...

   Шаал өөр зүйл хийж шаал өөрөөр нэг өдөр амьдармаар байна. Уйдаж давтсан өдөр хоногууд устаж үгүй болоосой. Инээх хирнээ гуниглах өдрүүд сөнөөсэй.  Үхэж далд ороосой.

Айлын сайн охин байж  гэрийнхнийхээ өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа тайлаад...

Муу охин болоод, өдөржингөө тэнээд , галзууртлаа орилоод ... Надаас гарамгүй бүх зүйлийг хийгээд... Хэзээ ч мартахгүй нэг өдрийг хэнтэй ч хамаагүй солиороод өнгөрүүлмээр байна... 

Хэзээ нэгэн цагт тэр өдөр ирэхэд, хэнээс ч хамааралгүй галзуурах зориг надад байх болов уу?  

 Дэндүү их нарны гэрэлд цохиулаад, амьдралд заримдаа бүхнээс нуугдах сүүдэр хэрэгтэй байна...  

Бултөөски болох гэж байгаад БАРИГДААСКИ...

Хоол хийх гүэмөн муухай ажил шүү. Би уг нь аймар ажилсаг л даа ,,,ккк. Нэээээээрээ хөөе,,,  аймар ажилсаг айлын том сайн охин байхгүй. ГЭТЭЛ,,,,

өнөөдөр өглөө хичээлдээ суучихаад, өдөр гэртээ ирсийн. Даанч  буцаааааад л сургалтандаа суухаар явах ёстой байлаа л даааа. Тигээд, гэртээ идэж уууугааад дээшээ хараад хэвтэж байтал, нэг мэдсэн чинь  цаг өнгөрчдийн байгаа бид дэээ. зазазазаза больчи гэж бодоод таслаад сууж байсан байхгүй. Гэнэт орой болоод ирэхээр нь Яажж хоолл хиййее дээ гэж бодож байгаад ,,, хэхэх,,,,, арга олохгүй юу,,,,

Яасан гэхээр байна ш дээ, ээж 5 30д ирнэ, би сургалтандаа явсан бол 6 гээд ирнэ, цаг 4 30 болж байгаа болохоор гялс зугатаагаад гараад, дэлгүүрээр явж Балентиний эзэндээ бэлгийг нь аваад ирье***** гэж бодку юу. Ээж надаас түрүүлж ирсэн юм чинь хоол хийнэ дээ, хихихи, би хоолон дээр нь гичээлээ тараад ирнэ дэээ. Яг ингэж бодож байлаа л дааа.

Зиа, тэгээл төлөвлөгөөгөө боловсруулчихаад,яаран сандран хэрэгжүүлж эхлэв эээ.

4 : 40  -  нүүрэн дээрээ нүүр наасин. Хүн цочоочихвол яана.

5 :00 -    Гувцсаа өмсөөд                                                                                                                  

5:10     үнэртэй усаа цацаад   

 5:12 -   гэрийнхээ түлхүүрийг хайж байгаан. явж явж амьдралынхаа 5 минутыг үрэн таран байж банны өрөөний тавиур дээрээс олж байгаан     

 5:20  -   Аварга том ороолтоо зүүгээд, гүйгээд л гараад л ....

Гичнээн яарч байсан ч гэрээ хулгайчад бэлдэж өгөхгүй шүү гэсэн шүү юм бодоод цүнхнийхээ ёроол руу шидсэн түлхүүрээ дахиад хайхгүй юуу даааа. Тэгээд л эргүүтээд л бантандаад л ,,,,

Тэгсэн гэнэт тог тог тог гэээдэг чимээ гарсан чинь би юун түлхүүр манатай ....Чив чимээгүй.... Тэгсэн чинь ээж.,.,.,.,.,.   Би мяралзаааал   дэээшээ нэг доошооо нэг хараад л .... Өөн та ирж байгаамуу бла бла блаь,,, Аан, харин миний гичээл эрт тараааад л бла бла бла,,,,  Гадаа ямар хүйтэн байнааа бла бла бла    / хихихи, даарсан шинж юууу ч байхгүй, харин ч эсрэгээрээ   гэртээ ийш тийш гүйгээд түнтийцэн/

Ээж:      Хаалгаа онгойлгооч ээ... 

 Сэгсгэр: Иииййй хихихи, хаалгыг чинь нээрээ онгойлгодог билүү ииии хихихихи.....

Орж ирээд гувцсаа тайлсан чинь,  алга болчихдог үнэртэй ус нь ханклаастайь би бантаастай / Ингэхэд би Nina Ricci авсан чинь аймар хурдан, алга болоод байх юм аа, сэнгэнэсэн цэцэгний үнэртэй сайн барьдаг ус заагаад өгвөл баярлана/   

Нэг иймэрхүү л сайхан өдөр боллоо дооо. Эцэст нь явж явж би хооолоооо хйисэн л дэээээ, хэхэ. амттай сайхан цуйван хийсэн.   

Хэхэ, ээж ээ уучлаарай.

 

 

Ягааан ..............

Өнөөдөр ч гэсэн Сэгсгэрийнх нь амьдрал урьдын адил эхэллээ. эхлэх ёсгүй юм шиг биччихсэн байна шд, хэхэ. Сэрүүлэгний дуу зүүдэнд холилдон би шоронд ч байгаа юм шиг, эсвэл түргэний машинд ч байгаа юм шиг... Эцэст нь энэ муу чихэнд чииртэй ч хоногшчихсон дуу сэрүүлэг гэдгийг мэдэж, нүдээ ч нээж чадахгүй нэг юм өөрийгөө үсдэн байж татан босголоо. Нэгэнт боссон хойно, арай дээр ээ... Шүдээ угаана, хувцсаа өмсөнө, цайгаа ууна. өнөөдөр ч яг энэ дарааллаараа... ОЙрд өдөр болгон сэрэхдээ л минйи амьдрал яасан уйтгартай байна аа гэж дотроо бодно. Тэглээ гээд өөртөө зориулж цаг ч гаргахгүй, сонирхолтой болгоно гээд юу хийхээ ч мэдэхгүй /Тэгээд л ер нь блог нээе гэж бодсон юм л даа. над шиг уйдсан хүн байгаа бол хамт уйди гэж бодоод л/ 

за тэгээд л уламжлал ёсоор толины өмнө эргэлдэж эргэлдэж нэг юм гараад явав аа. Өглөөний агаар яасан сайхан байна аа. Цээж дүүрэн амьсгаа авж байж л нэг юм амьд хүн гэдгээ мэдрэн, өөрийн эрхгүй инээмсэглэлээ. Аль дээрээс хойш үхсэн юм шиг амьдарч байна даа гэж бодож байсан миний сэтгэл өнөөдөр өглөө л  яааг дээр цэнхэртэж байгаа тэнгэр шиг цэлмэг боллоо.

 ингээд автобусны буудал руу алхлаа. өөрийн эрхгүй урам орж том том алхана. өөдөөс 10 жилийн жаахан хүүхдүүдийн цуваа тасрахгүй. тэгсэн бас ,,,, над руу харах нүдний цуваа ч тасарсангүй. бүгд намайг хараад мэндлэх шиг мушилзана. би юм бодсонгүй ээ. чигээрээ алхаад л байлаа. тэгсэн нэг л биш шүү.... Байшингийн булан бараадаж байгаад толь гаргаж харлаа. нүүрэн дээрээ л юм наалдчихаж гэж бодсон юм л даа. тэгсэн зүүүүв зүгээр байх юм. яагаад тэр билээ, би яасан юм гэсэн шүү юм бодоод л уур ч хүрэх шиг дахиад л том том алхаллаа. ингээд нэг юм зорьсон газар буудал дээрээ ирэв ээ. өглөө автобус ямар их хүнтэй байдгийг мэдэх хүн эрх биш байгаа байлгүй. автобус ч ирж би ч хаалга ру дөхлөө. ээлжээ хүлээж байгаад, шат руу хөлөө өргөтөл юу харсан гээч............

Миний яв ягаан өнгөтэй тавчик нүдний үзүүрт бүртэлздэг байгаа. ээж ээ, ингэж бантах гэж.... Нүдээ байдаг томоор нь дэлгээд хажуу тийшээгээ хартал хаалга руу зүтгэж байсан нэг өвөө надтай хамт гайхаж нэг хэсэг харснаа "Гүй ээ миний охин явж гутлаа сольсон нь дээр байх аа" гээд марсайн инээлээ. тэгээд юу болсныг мэдсэнгүй. ямар ч байсан нүүр халуу шатаж, хацар дээр халуун индүү тавих шиг,,,,,

би урьд нь байрныхаа лифтийг үзэн яддаг байлаа. Бүдэг гэрэл, хоосон товчлуур, ханан дээр нь элдэв цаасны үлдэгдэл гээд л... Харин өнөөдөр өглөө манай ЛИФТ ямар дотно сайхан санагдсан гээч.... Хэлэх юм биш.

Ингээд хичээлээсээ ч хоцорч, нүүрээ ч түлсэн чь би буцаад бүр урамтай гарлаа. Учраа олохгүй байсан ч одоо бодоход "БАНТАХ САЙХААААН" гэдэг нь л тэр байж л дээ.

ӨНөөдөржингөө өөрийгөө шоолж малийсан хүн  л явлаа. Хааяа ч гэсэн элдэв инээдтэй санаанд оромгүй юм болж байх хэрэгтэй юм шиг.... Бурхан надад утга учиртай амьдар гэж сануулсан ч юм шиг санагдаад....  

 

(Нийт: 4)